Шууд Chart

142.607 ширхэг хувьцаа арилжжээ

2018-01-11 13:10:33

2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 142,607 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" (JLT+14.98%) болон "Мон Наб" (MNB+14.95%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Бинсэ (BHR-14.00) болон "УБ-БҮК" (BUK-11.08%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 209 ширхэг үнэт цаас  20,870,000 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 1,151.18 нэгж болж 0.74 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,431,979,766,480 боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.      
                              
                                                                     

    МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


142.607 ширхэг хувьцаа арилжжээ  
Үзсэн: 1210 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй