Шууд Chart

Цаг хугацаагаар аялаж болох уу

2013-12-09 11:34:23

Хүн төрөлхтөний түүхэнд тайлагдаагүй үлдсэн олон нууц байдгийн нэг нь цаг хугацаагаар хийх аялал. Өнгөрсөн эсвэл ирээдүйд очиж үзсэн гэж нотолдог хүмүүс цөөнгүй байдаг бол түүнийг нь бүтэшгүй хоосон мөрөөдөл, дэмийрэл гэж хэлэх хүмүүс ч бий. Тэгвэл бид ирээдүйд энэ нууцыг тайлж чадах болов уу. Хэн ч тааж мэдэхгүй байх. Ямартай ч дэлхийн шилдэг физикчид цаг хугацааны аяллын шинжлэх ухааны тайлбарыг төрөл бүрээр хийдэг. Тухайлбал Эйнштэйн Хамаарлын тухай онолдоо орон зай, цаг хугацааг нэгтгэн нэгэн нийлэмж болгон тайлбарласан байдаг. Харин Стефен Хаукинс дэлхий ертөнцийг өнгөрсөн эсвэл одоотой нь холбохын тулд физикчдийн зохиосон хийсвэр ухагдахуун болох орон зай цаг хугацааны нүхнүүдийг ашиглаж болно гэсэн бол бусад эрдэмтэд сансрын хар нүхийг цаг хугацааны аяллын боломжит хаалга гэж үзсээр ирсэн. Шинжлэх ухааны тайлбарууд нь цаг хугацаагаар аялаж болно гэдгийг нотолдоггүй ч огт үгүйсгэдэггүй нь бас сонирхолтой юм.

Нийтэлсэн: О.Энхмаа

Цаг хугацаагаар аялаж болох уу  
Үзсэн: 2677 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй