Шууд Chart

Шакира аз жаргалтай байна

2013-12-09 13:37:20

Колумбын алдарт дуучин Шакира ээж болоод багагүй хугацаа өнгөрлөө. Испанийн хөл бөмбөгчин Жерардтай хамтран амьдрах болсон дуучин бүсгүй одоо ч гэрлэх тухай ярихгүй байгаа гэнэ. Анх жирэмсэн байхдаа найз залуугийнхаа хамтаар авахуулсан зургаараа фэнүүддээ бэлэг барьж байсан Шакира  өөрийн хүү Милан болон найз залуу Жерардынхаа зургийг шүтэн бишрэгчдээсээ нуудаггүй. Тэрбээр саяхны нэгэн амралтын өдрөөр гэр бүлийнхээ хамтаар цэцэрлэгт хүрээлэнд аялсан зурагаа өөрийн цахим хуудсаараа дамжуулж фэнүүддээ хүргэсэн бөгөөд үнэхээр их аз жаргалтай байгаагаа мөн бичжээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Шакира аз жаргалтай байна  
Үзсэн: 1278 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй