Шууд Chart

455 189 ширхэг хувьцаа арилжжээ

2018-01-18 13:40:34

2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр I, II, III ангиллын 34 хувьцаат компанийн  455,189 ширхэг хувьцаа арилжигдсанаас 23 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хархорин" (HHN+15%) болон "Ноёт хайрхан" (NIE+14.99%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жинст-Увс" (JIV-6.39%) болон "Баянгол зочид буудал" (BNG-6.3%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 21 ширхэг үнэт цаас  2,020,410  төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 1,160.85 нэгж болж 0.43 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,501,521,580,113 боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.      
                              
                                                                     

    МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖй


455 189 ширхэг хувьцаа арилжжээ  
Үзсэн: 965 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй