![](/uploads/201312/news/thumb/36cd22ef96024f8e73a355dce9416e15_x3.gif)
Өнөөдөр буюу энэ сарын 10-ны өдөр “Олон улсын Хүний эрхийн өдөр” тохиож байна. 1950 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал нь бүх үндэстэн, бүх хүмүүст зориулагдсан нийтлэг хэм хэмжээ мөн гэдэгт дэлхий дахины анхаарлыг хандуулахын тулд 12 сарын 10-ны өдрийг “Олон улсын Хүний эрхийн өдөр”-өөр зарлан тунхагласан юм.
Хүний эрхийн байгууллагууд эл өдрийг НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газраас гаргасан нэгдмэл уриан дор тэмдэглэж, сурталчилгааны өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг билээ.
НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас 1948 онд 48 улсын дэмжлэг, найман улс түдгэлзсэнээр Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлахдаа “Дэлхийн бүх улс түмэн, бүх улс оронд хамаатай нийтлэг хэм хэмжээ болохыг зарлаж, хүн бүр, нийгмийн нэгж байгууллага болгон “энэхүү хэм хэмжээг биелүүлэхийн тулд үзэл санааг түгээн дэлгэрүүлэх замаар эдгээр эрх, эрх чөлөөг хүндэтгэн мөрдөх явдалд дөхөм үзүүлэх, үндэсний болон олон улсын хэмжээний дэвшилтэт арга замаар хүний эрх, эрх чөлөөг зохих ёсоор зөвшөөрүүлэн хэрэгжүүлэхийг тунхагласан.
Өнөөдөр “Олон улсын хүний эрхийн өдөр” | ||
Үзсэн: 1418 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.