Өмнөд Солонгосын төмөр замын “Korail” компаний үйлдвэрчний эвлэл энэ сарын 9-нөөс эхлэн бүх нийтийн ажил хаялтыг зохион байгуулж эхэллээ.
Энэ нь 2009 оноос хойш Өмнөд Солонгост болж байгаа анхны ажил хаялт юм. ҮЭ-ийн дарга Ким Мен Хваны хэлж байгаагаар “Улсын компанийг хурдан галт тэрэгний ачаа тээвэр эрхэлдэг хувийн компаний салбар болгох бөгөөд шинээр хувийн компани байгуулах асуудлуудлыг хэлэлцэх ёстой “Korail” компанийн захирлын зөвлөлийн хурлыг эсэргүүцэн төмөр замын ажилчид ажилдаа гараагүй” гэнэ.
Ажил хаялтад нийт 8,5 мянган хүн оролцсон бөгөөд өчигдөр орон нутгийн цагаар 09:00 цагт 13 бүсэд галт тэрэг зогссон байна. Мөн 14:00 цаг гэхэд Сөүл, Пусан, Тэджон, Чончжоу, Енчжу хотуудын төмөр замын гол төвүүдэд галт тэрэгний хөдөлгөөн зогсчээ.
Өмнөд Солонгост ажил хаялт болж байна | ||
Үзсэн: 1023 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.