Шууд Chart

Мансуурлын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн ОУ-ын Коломбо хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх ажлын эхлэлийг тавив

2018-01-18 16:11:48

Мансуурлын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн Коломбо хөтөлбөр нь Дэлхийн 47 орныг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын хөтөлбөр юм. Уг хөтөлбөр нь Суурь түвшин, ахисан түвшин гэсэн 2 шатлалтай бөгөөд Суурь түвшин дотроо 8, ахисан түвшин нь 14 курстэй. АНУ-ын Төрийн департмент, ХЗДХЯ-ны санхүүжилтээр 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 16 өдрийг хүртэл Суурь түвшний эхний 2 курсийн сургалтаар Үндэсний 21 сургагч багш бэлтгэгдлээ.



2018 оны 5-р сард суурь түвшний 3, 5-р курс, 9 дүгээр сард 4, 6-р курс, 12 дугаар сард 7, 8-р курсийг хийн Суурь түвшний бүх сургалтыг дуусгах, 2019 онд Ахисан түвшний сургалтыг эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Сургалтанд ХЗДХЯ-ны Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ахлах мэргэжилтэн 1, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын 2 албан хаагч, Хууль сахиулахын их сургуулийн 1 багш, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2 шинжээч, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 12 эмч мэргэжилтэн, Нийслэлийн наркологийн эмнэлэгийн 1 эмч, Нийслэлийн 28 дугаар сургуулийн 2 нийгмийн ажилтан хамрагдсан. Сургалтыг ХЗДХЯ, ЭМЯ, СЭМҮТ, ХСИС хамтран зохион байгуулсан. Үндэсний сургагч багшаар бэлтгэгдсэн 21 хүн  цаашид Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт сургагч багш бэлтгэх шат дараатай сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Мансуурлын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн ОУ-ын Коломбо хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх ажлын эхлэлийг тавив   
Үзсэн: 1001 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй