Шууд Chart

38 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ

2013-12-10 10:04:36

Өчигдөр буюу энэ сарын 9-ний байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 9768 мэдээлэл ирж бүртгэгдсэн байна. Үүнд 101,105 дугаар-772, 102 дугаарт-4698, 103 дугаарт-4200  хандалт ирсэн байна. Үүнээс зам тээврийн 289, түргэн тусламжийн 673, гал түймэр, гамшгаас хамгаалахын 10 дуудлага иржээ.

 Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1629 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 46 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 38 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд  бусдын биед гэмтэл учруулсан 3, хулгайлах 12, дээрэмдэх 2, танхайрах 4, зам тээврийн хэрэг 18, осол 19 гарч 24 хүн гэмтсэн хэмээн ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.  

 
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

38 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ  
Үзсэн: 1288 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй