![](/uploads/201801/news/thumb/8c5e0ea043f9a488e2ca4dd4b541cd48_x3.jpg)
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр хэвлэл мэдээллийнхэнд зориулж ойрын хугацаанд хийгдэж буй томоохон айлчлал, арга хэмжээний талаар болон бусад цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д хийсэн айлчлалын дүнгийн талаар болон Монгол Улсыг “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-д оруулсантай холбогдуулан энэ жагсаалтаас Монгол Улсыг нэн даруй гаргах асуудал нааштай шийдэгдэж байгааг хэлэв.
Мөн Ганц модны боомтын тээвэрлэлт өчигдөр өглөөнөөс хэвийн түвшинд очсон, “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төслүүдийн хэрэгжилтийг урагшлуулах “Хөрөнгө оруулалтын судалгааны төв”-ийг Гадаад харилцааны яамны дэргэд байгуулсан, УИХ-ын дарга М.Энхболдын Вьетнам улсад хийх албан ёсны айлчлал, Н2 буюу богино хугацаанд хөдөлмөр эрхлэх саналыг ГХЯ-наас 2016 оны зөвлөлдөх уулзалтаар тавьж, хөөцөлдөж ажиллан үр дүнгийн талаар, Хилийн чинадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудад 2018 оны нэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаанд сунгалт хийхийг зогсоосон зэрэг асуудлаар мэдээлэл хийв.
“Мэдээллийн цаг”-ийн төгсгөлд сэтгүүлчдийн сонирхсон зарим асуултад хариуллаа.
Ганц модны боомтын тээвэрлэлт хэвийн түвшинд байна | ||
Үзсэн: 1228 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.