2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 255,966 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" (JLT+4.52%) болон "Женко тур бюро" (JTB+4.36%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Их барилга" (IBA-14.98%) болон "Сор" (SOR-14.16%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 13 ширхэг үнэт цаас 1,310,800 төгрөгөөр арилжигдсан байна
Энэ өдөр "MSE ALL" индекс 1,176.39 нэгж болж 0.13 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,537,798,668,551 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.