Шинэ Зеландын алдарт “Auckland Harbour” гүүрийг нарны эрчим хүч ашиглан, нийт 90 мянган лед гэрлээр гэрэлтүүлж эхэлжээ. Эрчим хүчний үйл ажиллагаа эрхэлдэг Вектор компани, Окленд хотын захиргаатай хамтран энэхүү хэдэн сая долларын өртөг бүхий төслийг хэрэгжүүлсэн байна.
Өнгөрсөн онд тус компани нь төсөлд зориулж нийт 10 сая долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн. Харин хотын захиргаа гэрэлтүүлэг солих ажилд ойролцоогоор 200 мянган доллар зарцуулжээ. Орон нутгийн цагаар өнөөдөр оройны 9 цаг 10 минутад гүүрний гэрлийг асааж, хөгжимт гэрлийн шоу хийсэн байна.
Шинэ Зеландын ерөнхий сайд Ардерн тус гүүрийн гэрэлтүүлэг зөвхөн Окленд хотыг бус Шинэ Зеландыг газрын зураг дээр тодруулан харуулах болно хэмээн мэдэгджээ. Төслийн ахлагч гүүрний гэрэлтүүлгийн төслийн суурилуулалтын ажил өнгөрсөн оны 8 дугаар сард эхэлсэн хэмээн Шинэ Зеландын радиод өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Гэрэлтүүлгээс гадна тус гүүрэн дээр нарны зай суурилуулсан аж. Гүүрний гэрэлтүүлэг өдрийн турш хуримтлуулсан нарын эрчим хүчээр ажиллах тул цахилгаан эрчим хүчний төлбөр гэж гарахгүй юм байна.
Мөн энэхүү гүүр нь Окленд хотын оршин суугчдад эрчим хүчний шинэ хандлага, тогтвортой хөгжил, байгаль орчинд ээлтэй технологийн талаар байнга сануулах байх хэмээн төслийн багийнхан найдаж байгаа гэнэ.
Окленд хотод Шинэ Зеландын хүн амын 3-ны 1 тэнцэх хэмжээний 1,4 сая хүн амьдардаг юм. Шинэ Зеланд улс нь нийт 4,6 сая хүн амтай. Хэрэглээний эрчим хүчнийхээ 80 орчим хувийг сэргээгддэг эрчим хүч буюу салхин станц, усан цахилгаан станц, мөн газрын гүнийн дулаанаас гарган авдаг гэсэн судалгаа бий.
“Auckland Harbour” гүүрийг 90 мянган лед гэрлээр гэрэлтүүлжээ | ||
Үзсэн: 1559 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.