![](/uploads/201801/news/thumb/98be7d1d36c3a8bd0a58f5dba3214334_x3.jpg)
Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 103 тоот захирамжаар байгуулагдсан Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх Монголын талын Үндэсний ажлын хэсгийн ээлжит хурал болсон байна.
Хурлыг Гадаад харилцааны дэд сайд бөгөөд үндэсний ажлын хэсгийн дарга Б.Батцэцэг ахалж, ГХЯ, ЗТХЯ, ЭХЯ, ҮХГ, ХХМТГ, ГЕГ, МХЕГ, СХЗГ, Хөгжлийн банк, “Эрдэнэс Монгол” ХХК зэрэг байгууллагын төлөөлөл оролцжээ. Хурлаар “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэх төмөр замын төв коридор, авто замын төв коридорыг хэрэгжүүлэхэд монголын талын баримтлах байр суурь, бодлогын талаар хэлэлцсэн байна. Түүнчлэн цахилгаан эрчим хүчний сүлжээг шинэчлэх чиглэлээр гурван тал хамтран хэрэгжүүлэх боломжит төслийг тодорхойлох, гурван талын ээлжит уулзалт хүртэл хийгдэх тодорхой ажлуудын талаар санал солилцож, төлөвлөгөө гаргаж ажиллахаар болжээ.
Гадаад харилцааны яамнаас Монгол, Орос, Хятад гурван талын ээлжит уулзалтыг энэ оны эхний улиралд багтаан Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
"Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх Монголын талын ажлын хэсгийн хурал болжээ | ||
Үзсэн: 968 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.