“Ардчилал, шударга ёс-Миний орчинд” сэдвээр ЕБС-ийн сурагчдын дунд зарласан зохион бичлэгийн уралдааны шилдэг оролцогчидтой ерөнхий сайд Н.Алтанхуяг уулзаж, шагналыг нь гардуулан өглөө. Ардчилсан хувьсгалын 24 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан энэ уралдаанд 1856 сурагч оролцож 7 хүүхдийн бүтээл шилдгээр шалгарчээ. Тэдний дунд Орхон, Дархан, Дорноговиос бичсэн оролцогчид багтсан байна.
Замын-Үүд сумын “Үлэмж тэнгэр” сургуулийн 9а ангийн сурагч Б.Амарсайхан Монголын хамгийн том суманд сүүлийн ганцхан жилийн дотор хийгдсэн шинэчлэлт өөрчлөлт, бүтээн байгуулалтын үр дүн төрөлх нутгийнханд нь яаж тус дэм болж байгааг жишээ татан бичсэн бол Дархан-Уул аймгийн Орхон сумын 8 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Ш.Бямбадулам “... Ардчиллын үрээр манайх хувьдаа газартай, оюутан эгч маань сар бүрийн 70200 төгрөгийн тэтгэлэг авч аав ээжийн нуруун дээрх ачаанаас хөнгөлөлцөж байна” гэх мэтээр бичсэн байна.
“Ардчилал, шударга ёс-Миний орчинд” зохион бичлэгт 1856 сурагч оролцлоо | ||
Үзсэн: 1961 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.