"Азийн орнуудад хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоо" хөтөлбөрийн 2017 оны тайлан гарлаа. Манай улс ХБНГУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ -ээс хэрэгжүүлж буй тус хөтөлбөрт оролцогч долоон улсын нэг билээ.
Санхүүгийн зохицуулах хороо дээрх хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй Олон Улсын зөвлөлгөөн, уулзалтуудад тогтмол оролцож, оролцогч болон Азийн бусад улс орнуудын хүртээмжтэй даатгалын шийдэл, сорилт туршлагаас судалж, суралцаж ирсэн бөгөөд хөтөлбөрийн Бүс нутгийн удирдах зөвлөлийн болон Бизнесийн загварыг сайжруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байна.
Хөтөлбөрт оролцох хугацаандаа Хороо “хүртээмжтэй даатгал”-ыг “иргэн бүрийг хамруулах зорилго бүхий, даатгалын гэрээний үг хэллэг нөхцөл нь энгийн ойлгомжтой, даатгалын хураамжийн хэмжээ болон нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлийн тоо бага байх сайн дурын даатгалын бүтээгдэхүүн” хэмээн тодорхойлж, Даатгалын тухай хууль болон холбогдох журам, заавруудад тусган мөрдүүлж байна. Өнөөдрийн байдлаар “Улаанбаатар хотын даатгал” ХХК, “Хаан даатгал” ХХК, “Монгол даатгал” ХХК-ууд орон сууц, гэр, хашаа байшингийн, мөн өрхийн болон хүүхдийн гэнэтийн ослын хүртээмжтэй даатгалын бүтээгдэхүүнүүдээ гаргаж, Хороонд бүртгүүлэн, борлуулалтын өргөн сүлжээгээр даатгуулагчдад хүргэн ажиллаж байна.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
“Хүртээмжтэй даатгал”-ын бүтээгдэхүүнүүд даатгуулагчдад хүрч байна | ||
Үзсэн: 1023 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.