2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр I, II, III ангиллын 31 хувьцаат компанийн 102,731 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мон Наб" (MNB+7.98%) болон "Хөх Ган" (HGN+7.08%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Нако Түлш" (NKT-8.33%) болон "Багануур" (BAN-7.29%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр "MSE ALL" индекс 1,178.53 нэгж болж 0.63 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,521,127,337,314 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.