Өнөөдөр Нийслэлийн прокурорын газрын хурлын танхимд “Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх нь” сэдэвт радио, телевиз, сонин сайтуудын ажилтнуудын дунд сургалт зохион байгууллаа. Cургалтыг МСЭ, Нийслэлийн прокурорын газартай хамтран зохион байгуулсан юм. Энэ сургалтын гол зорилго нь хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд тодорхой мэдээлэл өгч, тэдгээрийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. Сургалтыг нийслэлийн прокурор Б.Бат-Орших, МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбат нээлээ.
Сэтгүүлчийн ёс зүй сэдвээр: ХУИС-ийн Сэтгүүлзүй, олон нийттэй харилцах тэнхмийн эрхлэгч, доктор Д.Дагиймаа
Мэдээллийн ил тод байдал ба авах арга хэмжээ сэдвээр: ХСИС-ийн ЭБШЭЗ тэнхимийн эрхлэгч, доктор, цагдаагийн хурандаа Т.Оюунчимэг
Танхайн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалсан талаар: Нийслэлийн прокурорын газрын МДШБТ хэлтсийн хяналтын прокурор Ж.Ариунаа
Гэмт хэргийн тухай мэдээллийг олон нийтэд хүргэх анхаарах асуудлаар: СХД-ийн прокурор Е.Сагсай нар тус тус мэдээлэл өглөө.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа | ||
Үзсэн: 2056 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.