2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр I, II, III ангиллын 38 хувьцаат компанийн 150,724 ширхэг хувьцаа арилжигдсанаас 21 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Сор" (SOR+14.95%) болон "Бөөний Худалдаа" (BHL+14.70%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх Ган" (HGN-11.10%) болон "Жинст Увс" (JIV-6.28%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр "MSE ALL" индекс 1,186.53 нэгж болж 0.35 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,522,522,033,394 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.