Өчигдөр буюу энэ сарын 11-ний байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 9987 мэдээлэл ирж бүртгэгдсэн байна. Үүнд 101,105 дугаар-810, 102 дугаарт-4416, 103 дугаарт-4301 хандалт ирсэн байна. Үүнээс зам тээврийн 328, түргэн тусламжийн 686, гал түймэр, гамшгаас хамгаалахын 12 дуудлага иржээ.
Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлийн 1618 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 47 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 39 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд хүний амь насыг санаатайгаар хохироосон 1, бусдын биед гэмтэл учруулсан 2 , хулгайлах 11, танхайрах 9, зам тээврийн хэрэг 17, осол 12 гарч 19 хүн гэмтсэн хэмээн ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.
12 осол гарч 19 хүн гэмтжээ | ||
Үзсэн: 913 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.