Шууд Chart

Гурван гартай хүү эсэн мэнд бойжиж байна

2013-12-12 12:32:06

Хятадын Аньхуй мужийн нэгэн эмнэлэгт өнгөрсөн 4 сард  3 гартай хүүхэд мэндэлжээ. Бяцхан хүүгийн нэрийг Жэй жэй гэдэг бөгөөд  түүний биеийн зүүн хэсэгт нь 2 гар байдаг байна. Хүүгийн хоёр гар нь хэвийн бөгөөд гуравдахь дутуу хөгжилтэй гэнэ. Эмч нар бяцхан хүүд маш удаан хугацааны физик эмчилгээ шаардлагатай гэсэн бөгөөд илүү гар нь яваандаа хүүгийн бөөрний үйл ажиллагаа болоод нурууны муруйлтад нөлөөлж магадгүй гэж үзэж байна. Одоогоор  Жэй жэй хүүгийн  биеийн байдал сайн байгаа бөгөөд түүний гуравдахь гарт нь хүрэхэд тэр инээмсэглэж хариу үйлдэл хийдэг байна.

 
Нийтэлсэн: О.Энхмаа

Гурван гартай хүү эсэн мэнд бойжиж байна  
Үзсэн: 1543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.33.xxx [182.160.33.xxx] 2013-12-13 14:54
Хужаа,Энэтхэгт гажиг юм их гарах юмаа.

Бидэнтэй нэгдээрэй