Шууд Chart

Р.Амаржаргал УИХ-ын гишүүн хэвээр үлдлээ

2013-12-12 12:52:01

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Р.Амаржаргал гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд хэлэлцсэний дараа түүнийг  чөлөөлөх талаар санал хураахад гишүүдийн олонхийн саналаар гишүүн хэвээр нь үлдээхээр боллоо. АН-ын гишүүдийн хувьд Р.Амаржаргал гишүүнийг чөлөөлөхгүй гэдэг дээр хатуу байр суурьтай байсан бол, МАН-ыхан түүний шийдвэрийг зөв гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Ингээд Р.Амаржаргал гишүүн парламентдаа үлдэхээр боллоо.

 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Р.Амаржаргал УИХ-ын гишүүн хэвээр үлдлээ  
Үзсэн: 1188 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй