Шууд Chart

Монголын хөрөнгийн биржийн журмууд шинэчлэгдэн батлагдлаа

2018-02-12 12:50:30

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн  “Арилжааны журам”-ын нэмэлт өөрчлөлт болон “Үнэт цаасны бүртгэлийн журам”, “Үнэт цаасны индекс тооцох журам”-ын шинэчилсэн найруулгыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороо батламжиллаа.

Ийнхүү шинэчлэн найруулсан “Үнэт цаасны бүртгэлийн журам” нь үнэт цаасны давхар бүртгэлийн үйл ажиллагааны зохицуулалтыг сайжруулж, бүртгэлийн ажиллагааг олон улсын нийтлэг практиктай нийцүүлсэн бол  “Үнэт цаасны үнийн индекс тооцох журам“-д индексийн тооцоолуурыг нарийвчлан зохицуулж, ангиллын индекс тооцох зэрэг томоохон өөрчлөлүүдийг хийсэн. Мөн  ”Үнэт цаасны арилжааны журам"-д хаалтын ханшийг илүү бодитой тогтоох зорилгоор сүүлийн нэг цагийн арилжааны жигнэсэн дунджаар хаалтын ханшийг тогтоохоор тусгасан бөгөөд захиалгын шинэ төрлүүдийг идэвхжүүлэх зэрэг нэмэлт өөрчлөлтүүдийг оруулсан юм.

Шинэчлэн найруулсан болон нэмэлт өөрчлөлт оруулсан журмуудыг хэрэгжүүлэх бэлтгэлийг яаралтай хангаж 2018 оны 2 дугаар сарын 19-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болсон бөгөөд “Үнэт цаасны үнийн индекс тооцох журам“-д заасан ТОП-20 индексийн тооцооллын өөрчлөлт болон шинээр тооцох I ба  II ангиллын индексүүдийн тооцооллыг 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн нөхөж тооцохоор боллоо.

Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолыг Энд дарж үзнэ үү.

"Үнэт цаасны бүртгэлийн журам”-ыг Энд дарж үзнэ үү.

“Үнэт цаасны үнийн индекс тооцох журам”-ыг Энд дарж үзнэ үү.

“Арилжааны журам”-ыг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Монголын хөрөнгийн биржийн журмууд шинэчлэгдэн батлагдлаа  
Үзсэн: 2120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй