Шууд Chart

Сурагчид дүрэмт хувцаснаасаа хордсон байж магадгүй

2013-12-12 15:27:31

Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн 6 дугаар ангийн хүүхдүүд онош нь тодорхойгүй байдлаар хордсон тухай өмнө нь мэдээлсэн.  Одоогийн байдлаар 8 хүүхэд ЭНЭШТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд энэ сарын 10-ны өдөр хийсэн урьдчилсан  шинжилгээгээр химийн бодисноос шалтгаалсан хордлого гэсэн хариу гарсан байна. Энэ хэрэг явдлын талаар Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэстэй хамтран тус сургуульд  шалгалт хийсэн бөгөөд шалгалтаар сурагчид химийн бодисноос хордсон нь мөн тогтоогдсон байна. Хэргийн талаарх эцсийн дүгнэлт хараахан гараагүй бөгөөд зарим эцэг эхчүүд сурагчдыг хордуулсан химийн бодис нь тэдний өмсдөг дүрэмт хувцаснаас нь ялгарсан байж магадгүй хэмээн таамаглаж байгаа гэнэ.

 
Нийтэлсэн: О.Энхмаа

Сурагчид дүрэмт хувцаснаасаа хордсон байж магадгүй  
Үзсэн: 1280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй