Шууд Chart

Н.Нацагням 100 сая төгрөгөө гардаж авлаа

2013-12-12 16:07:09

Засгийн газраас эрдэмтэн Н.Нацагнямд эх орныхоо эрчим хүчний системийн бие даан найдвартай, хэмнэлттэй ажиллах боломжийг хангахад жинтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж 100 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Тэгвэл өнөөдөр Шинжлэх ухааны технологийн их сургууль, Манчестерийн техникийн их сургуулийн магистр Н.Нацагням Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон БШУ-ы сайд Л.Гантөмөр нараас 100 сая төгрөгөө гардаж авлаа.

Нийтэлсэн: О.Энхмаа

Н.Нацагням 100 сая төгрөгөө гардаж авлаа  
Үзсэн: 1499 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
49.0.128.xxx [49.0.128.xxx] 2013-12-14 10:39
Эцсийн үр дүн хэдэн жилийн дараа харагдах байх даа. Хэт жижиг юмыг хэт том болгон худлаа ярьж улсад хэдэн тэрбум долларын ашиг олно гэж ерөнхий сайд, ерөнхийлөгчийн толгойг угаах хэрэггүй. Наад хүмүүс чинь өдөөлтийн автоматын тухай огт мэдэхгүй, англид ажиллаж байсан болохоор чинь монголчуудын гадаадыг шүтэх үзлийн нэг хэлбэр. Хүнд бас ичих булчирхай байх хэрэгтэй. Тэрбум долларын ашиг олох тооцоогоо интернетэд нэг тавиач. Оросоос салж бие яаж ажиллах тооцоогоо интернетэд нэг тавиарай. Бас 600 сая-ийг яаж хэмнэсэн тооцоогоо ч гэсэн.
49.0.128.xxx [49.0.128.xxx] 2013-12-14 10:31
Баахан худлаа ярьж ярьж шагнал авах шивдээ. 600 сая-ийн ашигтай, Оросоос салах бие даан ажиллах, олон тэрбум долларын ашиг гээд бүгд худлаа байхгүй зүйл. Нэг хийсэн зүйл 20 сая төгрөгийн зүйл шүү дээ. Хятадаас 10 дахин хямд огт биш, ТЭЦ-2 бол аваарийн үед нөлөө байхгүй жижиг станц, ТЭЦ-4-д хийсэн үнийг ТЭЦ-2-той харьцуулаад л манай монгол инженерүүдийг юу мэдэхгүй гэж бодоод байх шиг байгаан. Харин яаманд бол ёстой хоосон толгойтнууд байгаа шүү

Бидэнтэй нэгдээрэй