Шууд Chart

ОХУ-аас АНУ уран худалдаж авлаа

2013-12-12 17:02:50

 АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ сарын 10-нд хуучин ОХУ-ын ашиглалтаас гаргасан цөмийн зэвсгээс гарах ураныг худалдан авч, эрчим хүч гарган авахад ашиглах ажил амжилттай дууссан гэж зарлалаа.

 Хүйтэн дайны үеийн үлдэгдлийг устгах ажлын хүрээнд 20 жилийн турш хийж ирсэн цөмийн зэвсгийг устгах төлөвлөгөөний нэг хэсэг ийнхүү амжилттай хэрэгжиж дууслаа. Хоёр улс уг төлөвлөгөөг 1993 оноос эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд төлөвлөгөөний дагуу цөмийн цэнэгт хошуунаас салгаж авсан нийт 500 тонн ураны баяжмалын баяжуулсан түвшнийг бууруулсны дараа АНУ худалдан авч, аж үйлдвэрийн эрчим хүч гарган авахад ашиглаж ирсэн юм. Энэ хугацаанд Оросоос авсан ураны баяжмал нь 20 мянган цөмийн цэнэгт хошуунд хүрэлцэх бөгөөд өнгөрсөн 15 жилийн хугацаанд АНУ-ын эрчим хүчний хэрэгцээний 15 хувийг хангаж иржээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

ОХУ-аас АНУ уран худалдаж авлаа   
Үзсэн: 929 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй