Шууд Chart

Ц.Гэрлээд Соёлын элчийн гэрчилгээ гардуулав

2018-02-15 17:29:50

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Ц.Гэрлээд Соёлын элчийн гэрчилгээг гардуулав. Ц.Гэрлээ нь “Mongolian Step” соёл урлагийн агентлагыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад үүсгэн байгуулан ажиллаж байна. Энэхүү агентлаг нь монгол ардын уламжлалт соёл, урлагийг сурталчлах тэр дундаа ЮНЕСКО-д бүртгэгдсэн монголын соёлын биет бус өвийг Европын орнуудад сурталчлах, олон нийтэд таниулах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Ц.Гэрлээ нь Монгол Улсын Соёлын элчээр ажиллах хугацаандаа Монгол, Германы соёлын харилцаа, иргэд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсыг идэвхтэй сурталчлан таниулах чиглэлээр ажиллах болно.


Ц.Гэрлээд Соёлын элчийн гэрчилгээ гардуулав  
Үзсэн: 1681 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [116.112.157.xxx] 2018-02-15 19:54
ТЕГ аас томилогдож байгаа элчин сайд.консулууд чинь улс эх орныхоо нэр төрииг уландаа гишгэж суугаа орондоо ад үзэгдэж байна шүү. Хөх хот.Бээжин.Эрээн.Хайлаар.

Бидэнтэй нэгдээрэй