Шууд Chart

Бөмбөгөрийн гүүрэн гарц хийх ажил 60 хувьтай байна

2013-12-13 11:04:23

Өчигдөр 23:00 цагт Нийслэлийн Автозамын газрын захиалгаар Чингэлтэй дүүргийн II хорооны нутаг дэвсгэр, "Бөмбөгөр" худалдааны төвийн баруун талд явган хүний гүүрэн гарц барих барилгын ажил эхэллээ. Гүүрэн гарцыг хийх ажил энэ сарын 30-нд дуусгахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор 60 хувьтай байна.
 
Өнгөрсөн шөнө гүүрэн гарцын бэлдэцүүдийг байрлуулж, тулгуур, дам нурууны угсралтыг хийж гүйцэтгэв. Харин өнөөдөр гүүрэн гарцын трасст орсон рекламын самбар, цахилгаан ба холбооны кабель шугам зэрэг объектыг шилжүүлж, тулгуурын суурийн ухмал, бетон цутгалтын ажлыг хийжээ. Одоо хайс, гэрэлтүүлэг, явган болон цахилгаан шатны угсралт, тэжээлийн цахилгаан холболтын ажил үлдээд байгаа аж. Уг ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Ди Вай Кэй Би” ХХК гүйцэтгэж байна.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Бөмбөгөрийн гүүрэн гарц хийх ажил 60 хувьтай байна  
Үзсэн: 1447 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй