Шууд Chart

Энэтхэг улсын “Фортис” эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

2018-02-20 17:44:57

Эмнэлгийн өндөр нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг шинжилгээг хийх, эмч мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих, орчин үеийн эмчилгээ, оношлогооны мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллахаар Дархан-Уул аймгийн Эрүүл  мэндийн газар, Энэтхэг улсын “Фортис” эмнэлэг  хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг албан ёсоор үзэглэв.

Хамтын ажиллагааны хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээ, оношлогооны чиглэлээр олон улсын сургалт, семинарт эмч, мэргэжилтнүүдийг хамруулах, удирдлагын болон  эмнэлзүйн тусламжийн багуудыг туршлага судлуулах,  эмчилгээ, оношлогооны тулгамдсан асуудал, туршилттай холбоотой онлайн зөвлөгөө мэдээлэл солилцох, эрүүл мэндийн эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын  чиглэлээр хамтран ажиллах,  өвчтөн, үйлчлүүлэгчдийг оношилгоо, эмчилгээ хийлгэхээр илгээх зэрэг ажлуудыг хамтран хийх юм.

Хамтын ажиллагааны санамж бичгийг   Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, Энэтхэг улсын Шинон Колабрэйтив Консултанси  (Фортис Хэлткэйр компанийг төлөөлж)  компанийн захирал  Друв Шарма нар гарын үсэг зурж баталгаажуулсан ба “Фортис” эмнэлгийн Монгол Улсыг хариуцсан Менежер Гаурав Такрал  болон Компаны төлөөлөл, Эрүүл мэндийн газар,  нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтний  төлөөлөл  байлцав.

Талууд хамтын ажиллагаа эхэлсэнд баярлаж байгаагаа илэрхийлж,  үйл ажиллагааг үр дүнтэй, эрчимтэй хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Энэтхэг улсын “Фортис” эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав  
Үзсэн: 965 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй