Шууд Chart

Оюутнуудад дэлхийн жишигт нийцсэн хоолоор үйлчилнэ

2013-12-13 11:28:11

Манай улсын томоохон сургуулиудын нэг болох ШУТИС оюутнуудынхаа бие организмд тохирсон хоолоор үйлчилж эхэлжээ. Тус сургуулийн удирдлагууд БНСУ-ын Сү Янг катеринг компани болон улсын төсвөөс хөрөнгө гаргуулж сургуульдаа жишиг хоолны газар нээсэн байна. 120 хүний суудалтай “Ухаалаг” хоолны газар нь нэн тэргүүнд орж ирсэн хүн бүхний гарыг ариутгадаг гэнэ. Үүний дараа ухаалаг төхөөрөмжид бичил шинжилгээ өгсний дараа үйлчлүүлэгчид тухайн өдөр ямар хоол идэж болох, болохгүйг дэлгэцээр дамжуулан зөвлөх аж. Зөвлөгөөний дагуу сонгосон хоолоо тэрхүү дэлгэцийг ашиглан захиалснаар удалгүй хоол бэлэн болно. Өдөр бүр ингэж хооллосноор өөрийн бие организмд тохирсон хоол идэх нь эрүүл байх үндэс суурь болно хэмээн сургуулийн удирдлагууд үзэж байгаа гэнэ. Уг хоолны газраас гадна өдөрт 1000 хүнд үйлчлэх хүнсний дэлгүүр, 36 суудалтай кафе зэргийг мөн ажиллуулж эхэлжээ. Дээрх бүгд үйл ажиллагааг нээж явуулахад улсын төсвөөс 280 сая төгрөг, БНСУ-ын Сү Янг катеринг компаниас 120 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

Оюутнуудад дэлхийн жишигт нийцсэн хоолоор үйлчилнэ  
Үзсэн: 864 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй