Шууд Chart

Банк хоорондын их дүнтэй гүйлгээний “RTGS” системийн II үеийн шинэчлэлийг нэвтрүүллээ

2018-02-21 14:47:23

Монголбанк, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн “RTGS-/Банксүлжээ/ системийн II үеийн шинэчлэл” дэд төслийг амжилттай хэрэгжүүлснээр банк хоорондын их дүнтэй гүйлгээний RTGS /Банксүлжээ/ систем 2018 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр системийн II хувилбарт бүрэн шилжлээ.

Уг систем шинэчлэгдсэнээр банк хоорондын их дүнтэй гүйлгээнд дараах давуу талууд бий болов. Үүнд:

  • Техник, тоног төхөөрөмж талаасаа илүү олон нөөц сервертэй болсноор системийн тасралтгүй ажиллагаа болон найдвартай байдал нэмэгдэв.
  • Гүйлгээг дамжуулах хурд, өдөрт дамжуулах гүйлгээний тоо, чадамж өмнөхөөсөө гурав дахин илүү болов.
  • Системийн програм хангамж шинэчлэгдсэнээр банк хоорондын их дүнтэй гүйлгээг зохицуулахад илүү хялбар болов. 
  • Системийн мессежийн бүтэц ISO20022 стандарт, олон улсад мөрдөгддөг IBAN дансны дугаарлалтад шилжсэн зэрэг юм.

Монгол Улс анх 2009 онд банк хоорондын их дүнтэй гүйлгээний системд бодит цагийн горимоор ажиллах “RTGS” /Банксүлжээ/ системийг нэвтрүүлснээр банк хоорондын их дүнтэй гүйлгээг нэг бүрчлэн бодит цагийн горимоор гүйцэтгэж байв. Харин 2018 онд тус системийг II хувилбарт амжилттай шилжүүлснээр банк хоорондын төлбөр тооцооны шуурхай, найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг хангах, төлбөр тооцооны системийг хөгжүүлэхэд томоохон алхам болоод байна.

Эх сурвалж: Монголбанк


Банк хоорондын их дүнтэй гүйлгээний “RTGS” системийн II үеийн шинэчлэлийг нэвтрүүллээ  
Үзсэн: 969 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй