
Манай улсад сүүлийн жилүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын хэмжээ харьцангуй нэмэгдсэн байна. Тодруулбал 2009 оны улсын хэмжээний судалгаагаар нийт ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжүүдийн 32 хувь нь 15 жилээс дээш ашиглагджээ. Хөдөө орон нутгийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн хангалтын хувь 2005 онд дунджаар 37 байсан бол сүүлийн жилүүдэд 56 хувь болж нэмэгджээ. Харин эмнэлгийн тоног төхөөрөмж, түргэн тусламжийн автомашины хөрөнгө оруулалтын хэмжээ урьд жилүүдээс тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байна. Тухайлбал,
1. 2008 онд 8,128 сая
2. 2009 онд 3,000 сая
3. 2010 онд 9,261 сая
4. 2011 онд 14,963 сая
5. 2012 онд 25,993 сая төгрөгт хүрчээ.
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгджээ | ||
Үзсэн: 1231 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.