
Дэлхий дээрх хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслолуудыг танилцуулж байна.
“Golden Globe” буюу “Алтан бөмбөрцөг” наадам. Кино болон телевизийн урлагийн соруудыг шагнадаг наадам анх 1944 онд “20-р зуун Фокс” студид зохиогдож байжээ.
“Oscar” буюу “Академийн ёслол”. Анхны “Академийн ёслол” 1929 оны 5 сарын 16-нд 270 хүнтэйгээр, 15 номинацийн ялагчийг шагнасан, ердөө 20-иод минут үргэлжилсэн бэсрэг наадам болж өнгөрч байжээ.
.jpg)
“Grammy” буюу“Гремми”-ийн Хөгжмийн салбарын шилдгийг тодруулж шагнал гардуулах ёслол. Грамофон буюу эгшигт хайрцгийг бэлэг тэмдгээ болгож, нэрээр нь нэрлэсэн тус наадам анх 1959 оны 5 сарын 4-нд зохиогдож байжээ
.jpg)
“BET”. “Black entertainment television”-ийн санаачилсан наадам болох “BET” нь Африк Америкчууд болон үндэсний цөөнхөд зориулснаараа онцлог юм. Зөвхөн хөгжим, кино гэлтгүй урлагийн олон төрөл, спортын салбарыг ч хамардаг.
.jpg)
“Emmy” буюу “Эмми” наадам нь телевизийн шилдгүүдийг тодруулдаг ёслол юм. Анх 1949 оны 1 сарын 25-нд Холливүүдэд зохион байгуулагдсанаас хойш дотроо орон нутгийн, олон улсын, “Мэдээ ба баримтат нэвтрүүлэг”, “Спорт”, “Технологи” зэргээр төрөлжсөн байна.
.jpg)
“MTV Awards”. “MTV” сувгаас санаачлан жил бүр зохиодог олон ёслолын арга хэмжээ юм.
Дэлхий дээрх хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслолуудыг танилцуулж байна | ||
Үзсэн: 3533 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.