Шууд Chart

Эрүүл мэндийн яамны "Хүндэт тэмдэг"-ээр шагнав

2018-03-02 17:45:52

Александр Леонидович Воронцов эмч нь "Гоё амьдрал" эмнэлгийн урилгаар 2011 оноос  одоог хүртэл ажиллах хугацаандаа архи, тамхи, хар тамхи, мөрийтэй тоглоом, тураах гэх мэт донтох өвчнүүдийг үр дүнтэй эмчилснийг нь үнэлэн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөрхүлээн авч уулзав.

Леонидович Воронцовыг ЭМЯ-ны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасан байна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл шагнал гардуулах үеэр "Архинд донтох, түүнээс урьдчилан сэргийлэх, олон хүнийг сэтгэцийн донтолтоос аварч, өнгөрсөн хугацаанд идэвх санаачилгатай ажилласныг тань үнэлж энэхүү шагналаар шагнаж байна. Та бүхний эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмэр их байсан" гэдгийг цохон хэллээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эрүүл мэндийн яамны "Хүндэт тэмдэг"-ээр шагнав   
Үзсэн: 1376 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй