![](/uploads/201312/news/thumb/939fc7419c8ca3a34b960f6981670b58_x3.jpg)
10:00 цагт СХД-ийн ЗДТГ, Дэлхийн зөн ОУБ-аас хамтран Өрхийн амьжиргааг дэмжих, ядуурлыг бууруулах зорилготой 36 сар үргэлжлэх томоохон төсөл хэрэгжүүлж эхлэх гэж байна. ”Төгсөлтийн аргачлал-36 сар” хэмээх энэхүү төслийн нээлтийн ажиллагаа Цамбагарав үйлчилгээний төвийн ”Соёмбо” кино театрт болно.
10:00 цагт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Төрийн ордны “А” танхимд болно.
11:00 цагт MN мэдээллийн төвд “976” арт галерейгаас дэлхийн сод уран бүтээлчдийн бар зургийн ажлуудын эх хувийг Монголын урлагт шимтэгч олон нийтэд анх удаа дэлгэн үзүүлэх гэж байгаа тухай мэдээллийг сонирхоорой.
12:00 цагт Хан-Уул дүүргийн ИТХ-аас 16 хорооны дунд зарласан болзолт уралдааны дүнг дүгнэж тэргүүлсэн /эхний 5 байр шалгаруулж/хороонд гэр гардуулан өгөх арга хэмжээтэй. Анх удаагаа зохиогдож буй уг болзолт уралдааны шалгаруулалт болно.
15.00 цагт Монгол улсын Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн “Өнөр бүл” төв, Хүүхэд хамгаалал хөгжлийн төвийн шинэ байрны нээлтийн арга хэмжээ (хуучнаар хүүхэд асран хүмүүжүүлэх төвд) болно.
Өнөөдөр болох үйл явдлууд | ||
Үзсэн: 1000 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.