Шууд Chart

Төв талбайн сүлд модны гэрэл аслаа

2013-12-16 09:22:07

 Өчигдөр 18:00 цагт Их эзэн Чингис хааны талбайд нийслэлийн сүлд модны гэрлийг асаах ёслол боллоо.

Дэлхийн олон оронд бие биедээ сайн сайхныг хүсч гацуур модныхоо гэрлийг хамтдаа асаадаг уламжлал байдаг.
 
Энэ жишгийн дагуу  НИТХ-ын дарга Д.Баттулга, Хүүхдийн ордны авьяаслаг хүүхдүүд, нийслэлийн иргэд  төв талбайд сүндэрлэсэн сүлд модныхоо гэрлийг хамтдаа асаалаа.  
 
Сүлд модны гэрэл асаах ёслолыг нээж НИТХ-ын дарга Д.Баттулга хэлсэн үгэндээ, “Халаагаа өгөх гэж буй 2013 онд  Улаанбаатар хотод олон бүтээн байгуулалт өрнөсөн жил байлаа. Шинэ он, шинэ жилийг хүн бүхэн сайн сайхнаар төсөөлж, гэр бүлийнхэнтэйгээ, найз нөхөдтэйгээ, хамт олонтойгоо хамтдаа угтдаг. Өнөөдөр нийслэлийн иргэд та бүхэнтэйгээ хамт шинэ жилийн хамгийн гол чимэг болсон сүлд модны гэрлийг асаах гэж байгаадаа баяртай байна. Та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхний хүсэн ерөөе” гэлээ. Мөн энэ үеэр МХО-ы авьяаслаг хүүхэд багачуудад нийслэлийн удирдлагаас  бэлэг гардуулсан юм.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Төв талбайн сүлд модны гэрэл аслаа  
Үзсэн: 1101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй