Шууд Chart

Цасны улмаас нислэгүүд хойшлоод байна

2013-12-16 09:29:04

Өнгөрөгч Бямба гарагт АНУ-ын төвийн болон зүүн нутгуудад их хэмжээний цас орсны улмаас 3 мянга орчим нислэгүүд хойшдогдоод байна. Энэ нь нисэх буудлын техникийн албадууд нисэх талбайг цэвэрлэж амжихгүй байгаатай нь холбоотой аж. Цаг уурын таагүй байдал  зам тээврийн ослууд гарах нэг гол шалтгаан болсоор байна.

Үндэсний ус цаг уурын албаны мэдээгээр, тус улсын Миссуригээс Мэн хүртэлх  20 бүс нутаг цасны бүсэд ороод байна. Уг мужуудад 100 сая гаруй хүн амьдардаг агаад зарим газруудад цасны түвшин 30 см хүрчээ.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Цасны улмаас нислэгүүд хойшлоод байна   
Үзсэн: 1223 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй