Ираны нийслэл Тегеран хотоос бүхээгтээ сармагчин суулгасан пуужинг сансарт амжилттай хөөргөжээ. Фаргам хэмээх сармагчин дэлхий дээр амжилттай эргэж ирсэн гэнэ. Пуужинг хэзээ хөөргөсөн нь тодорхойгүй байна.
Дашрамд дуулгахад энэ оны 1-р сард Иран улс анх удаагаа бүхээгтээ сармагчин сууулгасан сансрын төхөөрөмжийг хөөргөжээ. Пуужин зөөвөрлөгч төхөөрөмжийг 120 км-ын өндөрт хөөргөсөн бөгөөд газар дээр амжилттай буусан аж.
Үүнээс гадна Ираны сансрын хөтөлбөр барууны улсуудын санааг зовоож байна. Учир нь Тегеран энэ хөтөлбөрийнхөө хүрээнд баллистик пуужингийн технологийг туршиж байж болзошгүй гэж зарим шинжээчид үзэж байгаа ажээ. Мөн тус улсын удирдлагууд цөмийн хөтөлбөрөө энхийн зорилготой гэж мэдэгддэг ч үүнд үл итгэсэн барууны улсууд Тегераны эсрэг эдийн засгийн хориг тавьсан юм.
Иран улс сармагчин сансарт хөөргөлөө | ||
Үзсэн: 1244 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.