Шууд Chart

Хөдөлгөөний 20 зохицуулагч ажиллах боллоо

2013-12-16 09:47:58

Нийслэлийн замын хөдөлгөөнийг бууруулахын тулд хотын удирдлагууд томоохон худалдааны төвүүдтэй хамтарч ажиллахаар болсон. Уг ажлын хүрээнд “Нарантуул” худалдааны төвийн хашаан дотор хөдөлгөөн зохицуулах 20 ажилтныг 2 ээлжээр ажиллуулахаар боллоо. Мөн хүнсний захын урд хэсэгт худалдаа явуулж байгаа түрээслэгчдийг шилжүүлж оронд нь  автомашины зогсоол бий болгох, баруун урд хаалганы хойд талын төлбөртэй зогсоолыг чөлөөлж түрээслэгч нарын автомашиныг зогсоолын талбайд байрлуулахгүй байх зэрэг арга хэмжээг авахаар болжээ.

 
Нийтэлсэн: О.Энхмаа

Хөдөлгөөний 20 зохицуулагч ажиллах боллоо  
Үзсэн: 815 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй