Шууд Chart

"Монголын нууц товчоо" үзэсгэлэн сар үргэлжилнэ

2013-12-16 10:24:59

 “Монголын нууц товчоо” үзэсгэлэн нээлтээ хийлээ.  Монголын төрийн тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болсон монгол бичиг, бийрийн бичлэгийн уламжлал, бэхэн зураг хосолсон бүтээлийг орон зай, зохиомжийн өвөрмөц шийдэлтэй, өөр, өөрийн онцлог бүхий бүтээлүүдээс бүрджээ.

"Монголын нууц товчоо" нь Монголын их хаадын угсаа гарвал, монголчуудын ахуй амьдрал, үндэсний түүх, хэл бичиг, ардын аман зохиол, бөө мөргөл, зан заншлын их нэвтэрхий толь, монгол хэлний үгийн урлагийн сонгодог бүтээл, нүүдэлчний соёлын үл давтагдах хосгүй шинж чанараараа ижилгүй товойж, үеийн үед гайхагдсаар эрин зууныг эзэлсэн их туульс, тал нутгийн анхилам үнэр нэвт шингэсэн түүх, он цагийн дарааллын бичиг юм.

 Энэхүү үзэсгэлэн нь сарын хугацаанд үргэлжлэх юм.


Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Монголын нууц товчоо" үзэсгэлэн сар үргэлжилнэ  
Үзсэн: 1067 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй