![](/uploads/201312/news/thumb/56037818a8a093e5b0005cc3a1a81e4b_x3.gif)
Өчигдөр буюу энэ сарын 15-ны байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 9422 мэдээлэл ирж бүртгэгдсэн байна. Үүнд 101,105 дугаар-744, 102 дугаарт-4167, 103 дугаарт-4263 хандалт ирсэн байна. Үүнээс зам тээврийн 320, түргэн тусламжийн 736, гал түймэр, гамшгаас хамгаалахын 25 дуудлага иржээ.
Түүнчлэн 12 сарын 13-16-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 5181 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 142 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 121 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд бусдын биед гэмтэл учруулсан 7, дээрэмдэх 2, булаах 3, хулгайлах 22, танхайрах 23, хүчиндэх 2 , залилан 2, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх 3, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх 1, зам тээврийн хэрэг 38, осол 59 гарч 48 хүн гэмтсэн байна хэмээн ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.
Хулгайн 22 хэрэг гарчээ | ||
Үзсэн: 1134 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.