
Манай улсын иргэдийн тал илүү хувь нь амьдардаг нийслэл хот нийтийн тээврийг хөгжүүлэх тусгай сантай болжээ. Нийслэлийн иргэдэд стандартын шаардлага хангасан шинэ тээврийн хэрэгслээр үйлчлэх, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, тэдгээрийг дэмжин ажиллах шаардлага байна гэж үзсэн учраас Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргасан байна. “Нийслэлийн нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх сан”-д хөрөнгө бүрдүүлэхээр нийт 20 тэрбум төгрөгийг энэ оны төсөвт суулгажээ. Уг сангийн даргаар Нийслэлийн Засаг дарга ажиллах бөгөөд зөвлөлийн нарийн бичгийн дарга болоод гишүүд нь НЗД-ын Тамгын газар, Өмчийн харилцааны газар, Тээврийн газрын холбогдох албан тушаалтнуудаас бүрдэх юм. Сангийн тайланг НИТХ-д жилдээ нэг удаа тайлагнаж байх юм байна.
“Нийслэлийн нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх сан” байгуулагдлаа | ||
Үзсэн: 1247 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.