Шууд Chart

Хорих ангийн дарга нар солигдлоо

2013-12-16 13:49:11

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга нарын  зөвлөлийн ээлжит хуралдаан болж дугаар хорих ангийн дарга нарыг шинээр томилжээ.

Тодруулбал, 12 сарын 9-ний өдрөөс хорих 429 дүгээр ангийн дарга, хурандаа Д.Ганхуягийг албан тушаалаас чөлөөлж  хорих 407 дугаар ангийн даргаар томилов. Барилга ашиглалтын өмнөх захиргааны дарга хурандаа Б.Лхагвасүрэнг хорих 429 дүгээр ангийн даргаар, Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Ц.Болдыг хорих 407 дугаар ангийн үйлдвэр эрхэлсэн дэд даргаар тус тус томилжээ.
 
Мөн Тогтоол гүйцэтгэх газрын тоо бүртгэлийн тасгийн дарга, ахмад Н.Түвшинжаргалыг  албан тушаалаас нь чөлөөлж, Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны даргаар томилох шийдвэр гаргажээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хорих ангийн дарга нар солигдлоо   
Үзсэн: 1053 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй