Шууд Chart

“Гоо марал-2013” урлагийн дээд шагнал гардуулах ёслол болно

2013-12-16 15:50:18

МҮОНРТ-ээс гурван жил тутам зохион байгуулж урлагийн шилдэг бүтээлийг тодруулдаг “Гоо марал-2013” наадам тун удахгүй болох гэж байна.  Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бүтээсэн шилдэг бүтээлүүд өрсөлддөг уг тэмцээн манай улсын урлагийн салбарын уран бүтээлчдийн чансааг илтгэдэг наадам юм. Энэ жилийн наадамд доорх 15 номинациар шилдгүүдийг тодруулах юм.

1.    Жүжгийн урлагийн шилдэг бүтээл
2.    Дууны урлагийн шилдэг бүтээл
3.    Бүжгийн урлагийн шилдэг бүтээл
4.    Дүрслэх урлагийн шилдэг бүтээл
5.    Утга зохиолын шилдэг бүтээл
6.    Дэлгэцийн урлагийн шилдэг бүтээл
7.    Радиогийн шилдэг бүтээл
8.    Телевизийн шилдэг бүтээл
9.    Хөгжмийн урлагийн шилдэг бүтээл
10. Монголын урлагийг дэлхийд сурталчилсаны учир
11 .Шилдэг байгууламж-Шилдэг бүтээл
12 .Циркийн шилдэг бүтээл
13. Монголын урлагт шинэ урсгал оруулж ирсний учир
14 .Монголын урлагт үнэмлэхүй гавьяа байгуулсан учир
1 5.Монголын урлагт үнэтэй дэмжлэг үзүүлсний учир
 
Наадамд  оролцох бүтээлүүдийг энэ сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл МҮОНРТ-ийн Олон нийттэй харилцах албанд бүртгэх бөгөөд “Гоо марал-2013” урлагийн тэргүүн дээд шагнал шардуулах ёслолын ажиллагаа 12 сарын 22-ны өдрийн 18:00 цагт УДЭТ-т болно.
МҮОНРТ-ийн Олон нийттэй харилцах алба. Утас:11328334
Нийтэлсэн: О.Энхмаа

“Гоо марал-2013” урлагийн дээд шагнал гардуулах ёслол болно   
Үзсэн: 1518 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.112.xxx [203.91.112.xxx] 2014-01-14 11:44
Энэхүү Гоо марал хэмээх сайхан нэртэй наадам зохион байгуулж байгаа нь сайн хэрэг. Амжилт хүсье. Гэхдээ яаж, ямар бодлогоор шүүдэг юм бол доо? Олон сайхан бүтээл орсонгүй, хөгжмөөс. Тэгсэн хэрнээ хамгийн ядуу муу зохиол /мөнх-Ертөнцийн төгөлдөр хуурын 2-р концерт/ шилдэг гэсэн шагнал авсан нь монголын хөгжмийн урлагийг гутаасан, доромжилсон хэрэг боллоо. цаашид анхаарч үзэхийг хүсье. Мөн Кармина Бурана гэж дуурь байдаггүй юм шүү

Бидэнтэй нэгдээрэй