Хятадын эрх баригчид монополийн эсрэг хуулийг зөрчсөн нэлээд хэдэн салбарыг шалгаж эхэлжээ. Тус улсын удирдлагууд аж үйлдвэрийн зарим салбаруудын үнийг тогтворжуулахын тулд зохицуулалтыг чангатгахаар төлөвлөж ийн шалгалт хийхэд хүрсэн байна. Чухам ямар салбарууд байх нь тодорхойгүй байна.
БНХАУ-ын Засгийн газар хүүхдийн хүнс үйлдвэрлэгч томоохон Mead Johnson компанид зохиомол үнэ хөөрөгдүүлсэн хэргээр нийт 669 сая юанаар /108 сая доллар/ торгосон аж. Эл улсын Засгийн газар бага орлоготой хүмүүсийн амьдралд үнийн өсөлтийн нөлөөг сулруулахын эрмэлзэж байгаа юм.
Хүүхдийн хүнсний үйлдвэрийг торгожээ | ||
Үзсэн: 1192 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.