Шууд Chart

Шинжаан Уйгарт бослого гарчээ

2013-12-17 10:41:39

БНХАУ-ын Шинжаан Уйгарт өчигдөр гарсан бослогыг дарах үед хууль сахиулах байгууллагынхан 14 хүний аминд хүрчээ. Энэ үеэр цагдаа нараас хоёр хүн амиа алдсан байна. “Ройтерс” агентлаг өчигдөр энэ талаар мэдээллээ. Үймээн өчигдөр Шинжаан Уйгарын өөртөө засах оронд гарчээ.

Ройтерсын мэ­дээлж байгаагаар бол үймээнд оролцогчид хутга болон шатах шингэнээр дүүргэсэн шилээр зэвсэглэсэн байсан бөгөөд тарах шаардлагыг үл хүлээж аван, цагдаа нарт ширүүн эсэргүүцэл үзүүлсэн юм. 

Шинжаан Уйгарын өөртөө засах мужийн иргэд болох уйгурчууд нь лалын шашин шүтдэг бөгөөд өөрийн гэсэн хэлээр ярьдаг, өөрөөр хэлбэл, БНХАУ-д тун бага ууссан газар юм. 

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Шинжаан Уйгарт бослого гарчээ  
Үзсэн: 1325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй