
Урлагийн тэргүүн дээд шагнал “Гоо-Марал 2013” наадмын талаар ажлын хэсгийн ахлагч MN2 телевизийн захирал Ц.Лхагвадашаас тодруулга авлаа.
-“Гоо-Марал 2013” наадмын ажлын хэсгийн ахлагчийн хувьд энэ наадмын талаар товчхон танилцуулаач?
-Энэ наадам анх 1997 онд Монголын Радио Телевийн хэрэг эрхлэх газар гэж байхаас эхэлж зохиогдсон. Урлагийн тэргүүн дээд шагнал гардуулах ёслол гэж явдаг. Энэ утгаараа бид наадмынхаа нэр хүндийг хамгаалах, чанартай том уран бүтээлүүдийг тодруулах зорилгоор салбар бүрт нэг л тэргүүн дээдийг гардуулдаг. Энэ уламжлалаараа 2 дахь жилдээ зохиож байна. Түрүүчийн удаа 2010 онд зохион байгуулсан. Энд нийтдээ 15 номинацаар шалгаруулна. Шүүгчдийн бүрэлдэхүүн бол ерөнхийдөө бүрэлдсэн. Шүүлт үнэн байгаасай гэсэн үүднээс нууцыг задруулахгүй, нууцалж байгаа. Наадам болохын урьд өдөр шүүгчид сууж шилдгүүдийг тодруулна.
-Наадмын бэлтгэл ажил хэр байна. Оролцогчид хэр бүртгүүлж байна?
-Оролцогчид ихээр бүртгүүлж байна. Гурван жил гэдэг бол багагүй хугацаа. Манай уран бүтээлчид бол их хөдөлмөрч хүмүүс байдаг. Уран бүтээл их арвинтай. Тэгэхээр оролцогчид ч гэсэн их байна. Харин тэр уран бүтээлүүдийг шүүнэ гэдэг л их хэцүү.
"Гоо марал" наадам ямар ч байсан хойноосоо шүүлт буруу байсан гэдэг асуудал дагуулдаггүй. Тэр утгаараа нэр хүндтэй наадам юм.
-Наадмын хугацааг гурван жил гэж заасан нь илүү чанартай бүтээлүүдийг гаргахад зорьсон хэрэг үү?
-Тийм. Анх байгуулагдаж байгаад их олон жил завсардсан, бид тэрийг нь дахин сэргээж уран бүтээлчдийг дэмжиж байхаар болсон. Энэ наадамд оролцогчдын онцлог нь уран бүтээлүүд нь удаан хугацаанд бүтээгддэг. Жишээлбэл гурван жилийн хугацаанд шинэ дуурь гараагүй байх жишээтэй. Том бүтээл төрнө гэдэг асар их хугацаа шаарддаг. Тэгэхээр чанартай бүтээл тодруулахын тулд гурван жил тутамд зохиохоор болсон.
-Энэ жилийн “Гоо марал” наадмын зохион байгуулалтын гол онцлог нь юу байна?
-Олон жил завсардсан учраас 2010 онд зохион байгуулахад нилээд хүндрэлтэй байсан. Энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа учраас өмнөх наадам дээр гарсан алдаа дутагдлуудаа засч ажиллаж байна. Мөн энэ жилийн наадамд бид техник технологийг ихээр ашиглах бодолтой байна.
Ц.Лхагвадаш: "Гоо марал" араасаа шүүлт буруу гэдэг асуудал дагуулдаггүй... | ||
Үзсэн: 2088 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.