Шууд Chart

Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг шалгаруулна

2013-12-17 12:49:14

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл  2013 онд өөрийн мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, спорт, урлаг болон бусад төрлөөр амжилт гаргаж бусдыгаа манлайлсан хүүхдүүдийг  “Нийслэлийн шилдэг хүүхэд”-ээр тодруулж урамшуулахаар болжээ. Тэргүүний хүүхдүүдийг:

1.    “Шилдэг тамирчин хүүхэд”
2.    “Шилдэг авьяаслаг хүүхэд”
3.    “Шилдэг бүтээлч хүүхэд”
4.    “Шилдэг оюунлаг хүүхэд”
5.     “Шилдэг манлайлагч хүүхэд” гэсэн 5 номинациар шалгаруулах юм.
Нийслэлийн шилдэг хүүхдийг шагнах ёслолын ажиллагаа 12 сарын 23-ны өдөр 13:30 цагт Нийслэлийн иргэний танхимд болох ажээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг шалгаруулна  
Үзсэн: 1209 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй