Шууд Chart

29 компанийн хувьцаа арилжжээ

2018-03-23 10:45:53

2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 14,014,960 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Жуулчин дюти фрий" (SUL+15%) болон "Хүннү менежмент" (HBZ+14.99%), "Хөвсгөл хүнс" (HHS +14.99%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "ЛэндМН ББСБ" (LEND-14.98%)  болон "Могойн гол" (BDL-9.09%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 21422.73 нэгж болж 0.6 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,638,261,015,048 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.      
                              
                                                                     

    МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


29 компанийн хувьцаа арилжжээ  
Үзсэн: 1432 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй