Шууд Chart

ЭМЯ, ОБЕГ-ын штабын хамтарсан цахим дасгал сургуулилт боллоо

2018-03-23 11:47:22

Монгол Улсын Шадар Сайдын 2017 оны 08 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор  Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүдийг оролцуулсан ширээний болон цахим дасгал сургуулилтыг ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвд хийж байна.



Уг сургалтын үеэр Завхан аймгийн Шуурхай удирдлагын нэгжтэй цахимаар холбогдож, тарваган тахал өвчний талаар цагийн байдал өгч, дасгал сургуулилтыг зохион байгуулах юм.



Дасгал, сургуулилтын үр дүн нь салбар дундын болон салбар хоорондын байгууллагууд мэдээллийг хэрхэн шуурхай солилцох, эрсдэлийн үнэлгээг хэрхэн хийх, голомтын төлөв байдлын зураглал гаргах, зөвлөмж боловсруулах, хамтарсан хариу арга хэмжээ авах талаар нэгдсэн ойлголттой болох юм.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ЭМЯ, ОБЕГ-ын штабын хамтарсан цахим дасгал сургуулилт боллоо   
Үзсэн: 1278 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй