Шууд Chart

Талийгаачийн ар гэрийнхэн Малайз руу явлаа

2013-12-17 14:18:04

Малайз улсад амиа алдсан Монгол Улсын иргэн 25 настай, эмэгтэй Э-гийн шарилыг эх оронд нь авчрахаар талийгаачийн ар гэрийнхэн болон Хууль зүйн яамнаас томилогдсон мэргэжилтэн өнөө өглөө тус улсыг зорьлоо. Шаардагдах зардлыг Хууль зүйн яам болон Гадаад харилцааны яамнаас гаргаж байна.
 
Монгол Улсын иргэн эмэгтэй Э-г амиа хорлож, өөрийгөө боомилсон байдалтай нас барсан тухай Малайзын тал Бээжин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Элчин сайдын яаманд албан ёсоор мэдэгдсэн билээ. Уг мэдээллийн дагуу ГХЯ талийгаачийн ар гэрийнхэнтэй нь холбогдон хэл дуулгасан бөгөөд тэд эл хэргийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн. Ар гэрийнхэн нь талийгаачийг бусдын гарт үрэгдсэн байж болзошгүй талаар цагдаагийн байгууллагад өмнө нь мэдэгдсэн, харин Гадаад харилцааны яам болон Консулын газарт огт хандаагүй байжээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Талийгаачийн ар гэрийнхэн Малайз руу явлаа  
Үзсэн: 1075 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй