Шууд Chart

УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийнэ

2013-12-18 09:33:11

МАН-ын бүлгийн зүгээс өнгөрсөн Даваа гарагт Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулж, хариуцлага тооцох асуудлыг УИХ-д өргөн барьсан юм. Харин уг асуудлаар "Шударга ёс" эвслийн бүлэг өчигдөр хуралдаж, хоёр сайдыг огцруулах үндэслэл дээр цаашид анхаарч ажиллах нь зүйтэй ч огцруулах үндэслэл биш гэж үзсэн. Харин эвслийн бүлгээс гаргасан шийдвэрийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү эсэргүүцэж  өнөөдөр мэдээлэл хийхээр боллоо. Мэдээлэл Төрийн ордонд 11.30 цагаас болно.

Нийтэлсэн: О.Энхмаа

УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийнэ  
Үзсэн: 1084 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй